“Төрийн албаны шалгалтын сорил” номыг хууль бусаар цахим орчинд болон хэвлэж нийтэд түгээсэн иргэдэд зөрчлийн хариуцлага тооцлоо

 
Төрийн албаны шалгалтын сорилтын номыг цахим орчинд зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, файл хэлбэрээр түгээх, зарж борлуулах нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль тогтоомжийг зөрчиж буй үйлдэл юм.
 
#Төрийн албаны зөвлөлөөс Оюуны өмчийн газарт гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” номыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглаагүй гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдох иргэдэд хуульд заасны дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авлаа.
 
#Зөрчил гаргасан иргэд нь Төрийн албаны зөвлөлийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Төрийн албаны шалгалтын сорил” номыг цахим орчинд бүтнээр нь болон хэсэгчлэн файл хэлбэрт хувирган, ашиг олох зорилгоор худалдан борлуулах, цахимаар байршуулсан цахим номыг тусгай программаар татан авч хэвлэн, олшруулах, худалдан борлуулсан зэрэг хууль бус үйлдлүүдийг хийсэн нь хяналт шалгалтын явцад илэрсэн.
 
 
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ