ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙН АЛБАН ТУШААЛЫН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

         Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн албаны ерөнхий болон тухайн албан тушаалын шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулан зохицуулсан билээ.
        Улсын онцгой комиссоос 2021 оны 1915 тоот албан бичгээр Засгийн газрын энэ оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын хавсралтад зааснаар нэг дор 10-аас дээш хүн цуглахыг хязгаарлан, хүн хоорондын зайг 2 метрээс доошгүй байх халдвар хамгааллын дэглэмийг баримталж, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийг мөрдөн төрийн албаны тухайн албан тушаалын шалгалтыг есдүгээр сарын 1-нээс хойш зохион байгуулахыг чиглэл болгосон юм.
         Зөвлөмжийг даган төрийн албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулна.
         Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд тусгай шалгалтын шинэ цахим системийг нэвтрүүлэн, зарлах, бүртгэх, бүртгэлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн шалгуулагчдын материалтай танилцах, баталгаажуулах, шалгалтын хуваарь үүсгэх, үнэлгээ дүнг мэдээлэх зэрэг шалгалтын бүхий л процессыг бүрэн цахимжсан байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ