ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРУУДЫН ЗҮҮН БҮСИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН-2020

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРУУДЫН ЗҮҮН БҮСИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН-2020

Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг сайжруулах талаар туршлага солилцох, бүсийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гарсан шинэчилсэн журам, заавар танилцуулах зорилготойгоор Орон нутгийн өмчийн газрын зүүн бүсийн мэргэжил арга зүйн дөрөвдүгээр зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулсан.  

 Сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газраас нийт 65 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Зөвлөгөөнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа  “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Дотоод хяналт шалгалт” сэдвээр сургалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Н.Ганболд,  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төрийн өмчийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлгэрмаа “Хөрөнгийн хөдөлгөөн, хөдлөл, өөрчлөлт” сэдвээр,  Төрийн худалдах авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Лхамсүрэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хууль”-ийн нэмэлт өөрчлөлт, “Ерөнхий гэрээний тухай ойлголт, холбогдох дүрэм, журам заавар”, сэдвээр сургалт хийсэн.  

            Мөн сургалтад хамрагдсан аймгийн Орон нутгийн өмчийн газрууд, ТӨБЗГ, ТХААГ-ын албан хаагчдын дунд спортын арга хэмжээг зохион байгуулсан.

 

# Файлын нэр Тайлбар
1 01. 20190424LAW introd.pptx
2 Document 19 (1).pdf
3 ЕРӨНХИЙ ГЭРЭЭ ГЭЖ ЮУ ВЭ.pptx
4 Худалдан авах ажиллагааны цахим систем-1.pptx
5 TOHSHHeltes.pptx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ