Худалдан авах ажиллагааны ил тод байдал

        Худалдан авах ажиллагааг хялбаршуулсан цахим хэлбэрээр зохион байгуулж зарлагдсан тендерийн урилга, гарсан үр дүнг тухай бүрт нь  байгууллагын мэдээллийн самбар болон www.shilendans.gov.mn, Засгийн газрын худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn, аймгийн Орон нутгийн өмчийн газрын цахим хуудаст байршуулж, нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг тендер зарлагдсан өдөрт нь “Монголын мэдээ”сонинд нийтлүүлж худалдан авах ажиллагааны  хэрэгжилт явцын талаар мэдээлэл хийж олон нийтэд хүргэн ажиллаж байна.  

        Тендер шалгаруулалтын ил тод байдлыг хангах зорилгоор нийт 258 тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд “Айсуй цагийн түүчээ”, “Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл”, “Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Холбоо”, “Итгэл, сэтгэл, хандлага” төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан  хуулийн хэрэгжилтыг ханган ажиллаж байна. Иргэдэд үйл ажиллагаагаа ил тод нээлттэй байлгах сурталчлан танилцуулах зорилгоор “Хэрэглэгчээ сонсое” нээлттэй хаалганы өдөрлөг, “Их бүтээн байгуулалтын жил”-ийн нээлтийн өдөрлөгт оролцож байгууллагын үйл ажиллагаа, Худалдан авах ажиллагааны төлөвлөлт болон явц, тоон гарын үсгийн олголттой холбоотой мэдээллийг нийт 500 гаруй иргэд, аж ахуй нэгжид өгч ажилласан.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ