Өргөдөл гомдол өгөхөд анхаарах зүйлс

Иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргахдаа холбогдох хууль тогтоомжид заагдсан дараах шаардлага, бүрдлийг хангасан байна. Үүнд:

1.  Ямар байгууллага, албан тушаалтанд хандаж, ямар асуудлаар өргөдөл гомдолд гаргаж байгаагаа тодорхой харуулах,

2.  Өргөдөл гаргагчийн овог, нэр регистрийн дугаар,

3.  Өргөдөл гаргах үед байнга болон түр оршин суугаа хаяг, эргэж холбогдох цахим хаяг, утасны дугаар,

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, болон төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан асуудлаар гаргах өргөдөл, гомдлыг тухайн байгууллага, албан тушаалтанд гаргана.

5. Гаргаж буй утга найруулга ойлгомжтой байна. 

6. Эргэн холбоо барих мэдээллээ үнэн зөв бичих