Тендерийн зохион байгуулалтын талаар сургалт зохион байгууллаа.
МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ: АЙМГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХ-АМГАЛАН УТАС: 88591902
⌛️Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэн батлагдсан заалтын талаар Барилгачдын нэгдсэн холбоотой хамтран 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 3 удаагийн сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Тус сургалтад давхардсан тоогоор барилгын компаниудын захирал, төлөөллүүд зэрэг 50 албан хаагч хамрагдсан. Мөн цэцэрлэг сургуулиудын үдийн цай, дотуур байрны хүүхдийн хоолны тендер шалгаруулалтыг зохион байгуулах талаар мэргэжилийн зөвлөгөө өгч 40 хүнд сургалт зохион байгуулсан. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сургалтыг 03 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Тус сургалтад 14 сум болон агентлаг байгууллагуудын нийт 60 албан хаагч хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн. 8-р сад А3 шалгалт зохион байгуулж нийт 20 хүн хамрагдаж 18 хүн шалгалтанд тэнцсэн.нийт 14 аж ахуй нэгжийн захирал төлөөлөгчид оролцож мэдээ мэдээлэл авч байна.
