СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА

Аймгийн Засаг даргын 2024 оны А/165 дугаар захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний элэгдэл, эвдрэл гэмтлийг тодорхойлох, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан, төрийн өмчийн 21 сургуулийг бүрэн хамруулж, ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, ерөнхий шаардлага MNS6782:2019 стандартын хэрэгжилтэд 22 шалгуураар эрсдэлийн үнэлгээ хийсэн. Нийт сургуулийн гадаад орчинд тавигдах шаардлага, аюулгүй байдлын хангалт 74.7%, дотоод орчинд тавигдах шаардлага, аюулгүй байдлын хангалт 79.9%-тай үнлэгдсэн ба 21 сургууль, 33 цэцэрлэгийн удирдлага, холбогдох багш, ажилтан нийт 450 хүнд эрсдэлийг бууруулах арга, боломжийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгсөн.

Аюулгүй байдлыг хангах зорилгоор орон нутгийн төсвөөр ерөнхий боловсролын 21 сургууль, 9 цэцэрлэгт гадна, дотор нийт 445 ширхэг камер суурилуулах ажлыг 255.8 сая төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн. Замын-Үүд сумын ЕБ-ын 2-р сургуулийн хичээлийн байрны 138,8 сая төгрөгийн гадна фасадын засвар, Замын-Үүд сумын 2-р цэцэрлэгийн 331,8 сая төгрөгийн гадна фасад цонх шалны засварын ажил, Замын-Үүд сумын 4-р цэцэрлэгийн 305,9 сая төгрөгийн дотор засвар, цэвэр бохир ус шугамын засварын ажил, Хөвсгөл сумын цэцэрлэгийн барилгын 162.1 сая төгрөгийн дотор засварын ажил, ЕБ-ын сургуулийн 144,1 сая төгрөгийн ажилчдын байрны 4 айлын орон сууцны барилгын засвар, Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн 2,1 тэрбум төгрөгийн барилгын их засвар, Зүүнбаянгийн ЕБ-ын сургуулийн 400,0 сая төгрөгийн А блок, дотуур байрны засвар, 10-р цэцэрлэгийн 190,0 сая төгрөгийн гадна дулаалгын фасад, дотор их засвар, сантехникийн засвар, Сайншанд сумын 12-р дугаар цэцэрлэгийн 380,2 сая төгрөгийн дотор засал, гадна фасадын засварын ажлуудыг бүрэн гүйцэтгэлээ.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ