ГАДААД ХЭЛНИЙ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дэргэдэх Хятад хэлний сургалтын төвийн багш нар Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд Хятад хэлний сургалтын төв байгуулахтай холбоотойгоор Сайншандын төвийн сургуулийн хятад хэл сурах хүсэлтэй сурагчдаас суурь судалгаа авч, хэл, соёлын өдөрлөг, арга хэмжээ зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Хятад хэлний төвийн сурагчид сурсан мэдсэнээ тайлагнаж, урлагийн тоглолт тоглож, багш нар нь соёлын хичээл, сургалтын үйл ажиллагаа хөтлөн явуулав.
Хэл соёлын өдөрлөг, арга хэмжээнд Хятад хэлийг гүнзгийрүүлэн судлах, Хятад улсад тэтгэлэгтэй суралцах сонирхолтой аймгийн төвийн сургуулийн 190 гаруй сурагч оролцсон ба зохион байгуулагч сургуулийн захирал Т.Баттуяа, Хятад хэлний багш Б.Ариунжаргал, Хуар нар Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн нийт удирдлага, багш, ажилтанд мэдээлэл өгч, санал солилцов.
Цаашид төвийн сургуулиудын сурагчдад Хятад хэл сурах, Хятад улсад тэтгэлэгтэй суралцах боломжоор хангах зорилгоор Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд “ХЯТАД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ” байгуулахаар төлөвлөөд байна.