ОРОС ОРНЫ ХЭЛ, СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ, СУРТАЛЧЛАХ ГОВИЙН БҮСИЙН АРГА ХЭМЖЭЭ ДОРНОГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Орос хэл, оросын соёлыг Дорноговь аймагт түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Улаанбаатар дахь орос ордон-оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-тай хамтран зохион байгуулсан монгол-оросын найрамдлын 64 дэх өдрүүдийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд дараах үйл ажиллагаанууд явагдлаа.
Үүнд:
1. Дорноговь аймгийн удирдлагууд Русский дом в Улан-Баторе болон Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн удирдлага, зочин төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан ба уулзалтын үеэр Иххэт сумын ЕБС-д Орос хэлний төв байгуулах гэрээ үзэглэв.
2. РЦНК-аас аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагчид ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжийн тухай уулзалт,
3. Халхын голын Ялалтын 85 жилийн ойд зориулсан үзэсгэлэн,
4. Оросын уран сайхны кино (монгол хэлээр) үзүүлэх,
5. Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр зэрэг аймгуудын 45 багш, сурагч, оролцогчдын дунд «Та Орос улс, орос хэлийг хэр мэддэг вэ?» уралдаан,
6. Оюуны давшилт- багш, сурагчдын дундах олимпиад
7. Орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх семинар тус тус Саран хөхөө театр болон Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд зохион байгуулагдлаа.