ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУД
Сум, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжилтэнг бэлтгэх зорилгоор Сайншанд, Замын-Үүд, Айраг, Зүүнбаян, Иххэт сумын нийт 73 оюутанд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Герман, Тайвань, Солонгос зэрэг улсуудын их, дээд сургуулиудад суралцахад зориулж, нийт 900,0 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг, тэтгэлэг олгосон.