МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД "ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА БА ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛА

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран агентлаг байгууллага, сумдын удирдах албан тушаалтан, аймгийн ҮХ-ны гишүүд нийт 130 гаруй албан хаагчдыг "ХӨДӨЛМӨРИЙН харилцаа ба түүний зохицуулалт" сэдэвт сургалтад хамрууллаа
Сургалтыг Монгол Улсын гавьяат багш, док.проф, Л.Баасан МУ-ын гавьяат багш, док.проф, ОТИС-ын Хууль зүйн сургуулийн багш докторант Б.Ургамалцэцэг, МҮЭХ-ны Хүний эрх, хуулийн газрын дарга М.Саранцацрал нар явуулж, Хөдөлмөрийн эрх зүйн үндсэн асуудал, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ хэлэлцээр, ажил амралтын цаг, цалин хөлс олговор зэрэг агуулгын хүрээнд асуулт хариулт, кейс, оролцоонд тулгуурлан зохион байгуулж ном сурах бичгийг оролцогч байгууллага бүрт хүргэн эрх зүйн боловсрол олгох арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ