НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс өнөөдөр агентлаг, сумдын мэдээллийн технологи хариуцсан болон албан хэргийн эрхлэгч нарын нийт 100 гаруй албан хаагчдад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар сургалт зохион байгуулж, мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, тэдгээрийн зүгээс ил тод, нээлттэй байлгах мэдээлэл, нийтийн мэдээллийн дэд бүтэц зэрэг асуудлуудаар тус тус мэдээлэл хүргэж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх тайлан мэдээллийг хагас, бүтэн жилээр тайлагнах талаар чиглэл хүргэлээ.
