“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Тус аймагт энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол хэрэг 28 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 3 дахин, ослын улмаас нас барсан хүн 8 бүртгэгдэж 3 нэгжээр нэмэгдсэн, гэмтсэн хүн 36 бүртгэгдэж 3 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 9 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр энэхүү арга хэмжээний нээлтийг орон даяар зохион байгуулж бөгөөд, арга хэмжээг тус аймагт аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Нандин-Эрдэнэ нээж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцон, СОЁЛТОЙ ЖОЛООЧ, СОЁЛТОЙ ЗОРЧИГЧ байхыг нийт иргэддээ уриаллаа.