ХИЛИЙН ЦЭРГИЙН 0168 ДУГААР АНГИ "ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ" ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Эрдэнэцогтын Халтарын нэрэмжит, Цэргийн гавьяаны болон цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн цэргийн 0168 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энхрий бяцхан хүүхэд багачуудаа баярлуулж, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тусгай төлөвлөгөөний дагуу ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Нээлтийн арга хэмжээнд Хатанбулаг сумын засаг дарга, ноён Б.Эрдэнэболд, Мон Лаа ХХК-ийн дэд захирал ноён М.Батзориг нар урилгаар оролцож, хилчин хүүхэд багачуудад гарын бэлгээ гардуулан өглөө.
Нөхөрлөлүүд хүүхэд багачууддаа зориулан үлгэрийн баатруудыг амилуулж, жүжигчилсэн тоглолт, дуу хуураар мэндчилгээ дэвшүүлсэн нь хүүхэд багачуудын сэтгэгдэл өндөр байлаа.
Цэцэрлэгийн насны хүүхдүүд мөн эцэг эхчүүддээ сурсан мэдсэн зүйлээрээ тайлан тоглолтоо өргөн барьсан юм. Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн хүүхдүүдэд ангийн захирагч, хурандаа Я.Түвшинбаатар, Хатанбулаг сумын засаг дарга, ноён Б.Эрдэнэболд, нар шагнал гардуулан, хичээл сурлагад нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө
