“СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН А/282 ДУГААР ЗАХИРАМЖ ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХУУЛЬ ЗҮЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭНЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
“СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН А/282 ДУГААР ЗАХИРАМЖ ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХУУЛЬ ЗҮЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭНЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
Тус захирамжаар архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн согтуугаар үйлдэгдэх гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт, шалгалтын ажлыг тогтмол явуулахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.
“Архинаас үүдэлтэй асуудлыг цэглэж, архигүй ирээдүйн төлөө” хамтран ажиллахыг бүх шатны байгууллага, иргэдэд уриалж байна.
