"ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" ХӨДӨЛГӨӨНӨӨР ДАМЖУУЛАН ХОРШООЛОГЧДОД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2024 онд хоршоогоор дамжуулан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлсэн. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний хүрээнд Дорноговь аймагт 185 хоршоо шинээр байгуулагдан, 1768 малчин хоршоонд бүртгүүлж, 2024 оны  4 улиралын байдлаар хоршооны гишүүн болох 404 малчин 15,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ