Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах

2024 онд орон нутгийн төсвийн 198.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хатанбулаг сумын Ханги боомтын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа. Мөн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгөөр шинэчлэн боловсруулахаар төлөвлөгдсөн бөгөөд гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулахаар нээлттэй тендер зарлагдаж дууссан шалгаруулалтын эцсийн үр дүн гараагүй байна. Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 150.0 сая хөрөнгөөр Сайншанд сумын төвийн 336 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулсан."

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ