Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олголт
Аймгийн нутаг дэвсгэрт 2021 онд нийт 95 барилгын ажилд барилгын ажил зөвшөөрөл олгосон ба үүнээс Барилга угсралт ажил – 35, инженерийн шугам сүлжээ – 20, барилгын засварын ажил – 22, гадна тохижилтын ажил -13, буулгалтын ажил – 2, 2020 оны барилга угсралтын ажлын сунгалтыг - 3 ажилд олгосон бөгөөд олгосон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлийн мэдээллийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 55 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу нэгтгэж 2021.12.01-ний өдрийн 1045 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Мөн 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг ГЗБГЗЗГ-ын хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн urban.gov.mn цахим системээр олгож байгаа ба уг цахим системээр Сайншанд, Замын-Үүд сумдад шинээр баригдаж буй 9 барилга угсралтын ажилд барилгын ажлын зөвшөөрөл олгож баталгаажуулсан.
