СУМЫН ЗАСАГ ДАРГА ЭМНЭЛЭГИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Улиралчлалтай холбоотой ханиад томуу ихэсч дэгдэлт өндөр байгаа тул Замын–Үүд сумын Засаг дарга Н. Алдарбаяр Замын–Үүд Нэгдсэн эмнэлэг дээр ажиллалаа.
Замын-Үүд Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувийг 0-1 насны уушигны хатгалгаагаар хүндэрсэн хүүхдүүд эзлэж байна.
Өнгөрсөн онд аймгийн болон сумын Засаг даргын дэмжлэгээр ханиад , томуугийн үед нэн шаардлагатай 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг шийдвэрлэн мөн нэмэлт ор дэлгэхэд дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд энэ удаад нэн шаардлагатай нярайн амьсгалын аппарат шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Ханиад томуугаар 0-5 насны хүүхдүүд зонхилон өвдөж байгаа тул эцэг, эхчүүд хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа, хувцаслалт дээр онцгой анхаарах мөн ханиад хүрсэн тохиолдолд амны хаалтыг зөв хэрэглэн бусдад халдаахаас урьдчилан сэргийлцгээе.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ