ХӨГЖЛИЙН ЛИГ БОЛЖ БАЙНА

Замын-Үүд сум 2019 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хөгжлийн лигийн тоглолтыг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд сумын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, Замын-Үүд сумын Засаг даргын орлогч О.Үүрцайх, Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам нар оролцлоо. Тус тэмцээнд лигийн шилдэг 8 багийн 120 тамирчид өрсөлдөж байна. Нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ