МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООТОЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын Олимпын Хороотой хамтран “Эв санааны нэгдлийн хөтөлбөр”-ийн хүрээнд биеийн тамирын багш, арга зүйч нараар дамжуулан спорт, олимпизмын үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр”-т сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Г.Март Монголын Үндэсний Олимпын Хорооны удирдах зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Дорноговь аймгийн баг, тамирчид 2024 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 8, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 109 медаль хүртэж, амжилтын чанараа 50 хувиар ахиулжээ.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ