“ШИНИЙН НАЙМНЫ ШАГАЙН ХАРВАА-2025” ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА

Монголын үндэсний уламжлалт их баярын наадмын төрөл болох шагайн харваа нь Юнескогийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн цөөхөн үнэт өв уламжлалуудын нэг билээ. Шагайн харвааг эрхэмлэн хөгжүүлэх, үр хойчдоо өвлүүлэх замаар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон үндэсний шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулдаг. Тэмцээнд 4 аймгийн насанд хүрэгчдийн 44, ахмадын 25 нийт 69 багийн 550 гаруй харваачид оролцлоо.
ТЭРГҮҮН БАЙР: Б.Наранбаатар ахлагчтай “Номт даншиг” баг
ДЭД БАЙР: Б.Баттулга ахлагчтай “Номт даншиг” баг
ГУТГААР БАЙР: Г.Алдар ахлагчтай “Номт даншиг” баг
АХМАДЫН ТӨРӨЛД
ТЭРГҮҮН БАЙР: С.Пүрэв ахлагчтай Сүхбаатар баг
ДЭД БАЙР: Р.Чинзориг ахлагчтай Сайншанд баг
ГУТГААР БАЙР: Ч.Дэлгэрсуурь ахлагчтай Улаанбаатар баг тус тус амжилт үзүүллээ. Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын А/184 дүгээр захирамжаар аймгийн гоц мэргэний цол хүртсэн 14 харваачийн цол тэмдгийг гардууллаа.