ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд Эрүүл мэндийн салбар аймгийн хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд – Өрх бүрд-2”, “Эрчүүдийн эрүүл мэнд” зорилтыг тавьж 2025 онд хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй оронд сургаж чадавхжуулах, нийгмийн хамгааллыг дэмжих, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, санхүүгийн эх үүсвэрийг зөв менежменттэй хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж, сахилга хариуцлагыг дээдлэн, ашиг сонирхлын зөрчилгүй, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах зорилгын хүрээнд “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга оролцож, Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэг, бодлого шийдвэрүүдийг танилцуулж, цаашид иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг чанд баримтлан түлхүү анхаарч ажиллаж, бодит үр дүн, эерэг өөрчлөлт гаргахыг даалгалаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ