“ЦЭВЭР ДУЛААН ХАНГАМЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Орон нутгийн ногоон хөгжлийг дэмжих, иргэдийн таатай амьдрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан Дорноговь аймгийн Сайншанд хотноо 8-10 МВт-ын нарнаас дулаан үйлдвэрлэх станцыг 2023-2028 онд барьж байгуулах тухай санамж бичгийг 2023 онд Эрчим хүний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран байгуулсан.
Өнөөдөр төслийг хамтран хэрэгжүүлэгч “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт”, инженер техникийн NXITY зөвлөх үйлчилгээний компанийн төлөөллүүдийг аймгийн Засаг дарга О.Батжаргал хүлээн авч уулзан ажлын явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр 45000 гаруй иргэн цэвэр дулаан хангамжид холбогдож, 12000 орчим иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэнэ. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаралыг урт хугацаанд бууруулах зэрэг иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх томоохон төсөл хөтөлбөр юм.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ