БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй байгаль хамгаалах үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны хууль бус үйл ажиллагаанд мониторинг хийх, байгаль хамгаалагчдын чадавх бэхжүүлэх, нутгийн иргэд болон зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зэрэгцэн амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жастин Александр нар Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах түншлэлийг байгуулж "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Монгол орны байгаль, зэрлэг амьтад тэдгээрийн амьдрах орчныг судлах, хамгаалах чиглэлээр 20 гаруй жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дорноговь аймгийн Байгаль орчны газартай хамтарч ажиллах юм.