ОН СОЛИГДОХ МӨЧИД АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ТӨРИЙН ТУСГАЙ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга О.Батжаргал ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэж буй эмч сувилагчиддаа, нутаг орныхоо аюулгүй байдлыг хангаж буй цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа, тасралтгүй дулаан, эрчим хүчээр ханган ажиллаж буй инженер техник, үйлчилгээний албаныхандаа талархал илэрхийлж, гарын бэлэг гардууллаа.