МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГОЛОМТЫГ УСТГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР УСТГАЛД ОРУУЛСАН ЯМААНЫ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ХАТАНБУЛАГ, ХӨВСГӨЛ СУМЫН ХОЛБОГДОХ МАЛЧИН ӨРХҮҮДЭД БҮРЭН ОЛГОЛОО.

Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сард мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчин гарсны улмаас холбогдох хууль, журамд заасан дагуу 29 хот айлын 91 малчин өрхийн 14,252 толгой ямааг зориудаар устгалд оруулж, уг өвчний голомт, тархалтыг бүрэн зогсоох арга хэмжээ авсан.
Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан дагуу гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар орон нутагт үүссэн мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчний нөхцөл байдал, зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрт шаардагдах зардлыг 2024 онд багтаан малчдад олгуулах асуудлаар Засгийн газарт танилцуулж, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 2,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгуулахаар шийдвэрлүүлж, ондоо багтаан 91 малчин өрхөд нөхөн төлбөрийг бүрэн олголоо.
Орон нутгаас малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нөхөн төлбөрийн зөрүү 10 хувьд шаардагдах 315,5 сая төгрөгийг 2025 онд олгохоор аймгийн ИТХ-аар батлуулсан.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ