“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД, ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН, ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ” ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД, НИЙГМИЙН АЖИЛТАН” шалгаруулж, урамшуулан дэмжих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Оюун ухааны спортын төрөл- Айраг сумын ЕБС-н сурагч Батхуягийн Эрхэмбилэг
Биеийн тамир, спорт төрөл- Сайншанд сумын 6 дугаар сургуулийн сурагч Даваадоржийн Буяндорж
Шинэ санал санаачилга, бүтээлч байдал төрөл- Сайншанд сумын 5 дугаар сургуулийн сурагч Энхбаатарын Хулан
Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага- Замын-үүд сумын 1 дүгээр сургуулийн сурагч Түвшинхундагын Бат-Эрдэнэ
Урлаг,уран бүтээл төрөл- Сайншанд сумын 2 дугаар сургуулийн сурагч Цэрэнбаатарын Буянхишиг
Сурлагын амжилтын төрөл- Замын-Үүд сумын 3 дугаар сургуулийн сурагч Мөнхтөрийн Сансар
Хүмүүнлэг, энэрэнгүй, сайн үйлс төрөл- Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн сурагч Энхжаргалын Сумъяабазар
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин- Сайншанд сумын 5 дугаар сургуулийн сурагч Чимэддоржийн Гарьдмагнай
Монголын түүх, соёл өв- Сайншанд сумын 2 дугаар сургуулийн сурагч Ганболдын Уламбаяр
Багийн амжилт төрөл- Сайншанд сумын 5 дугаар сургуулийн “Болор эгшиглэн” хамтлаг
Шилдэг нийгмийн ажилтан- Сайншанд сумын 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Одонтуул
Шилдэг эцэг эхийн зөвлөл- Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
Шилдэг хамтарсан баг- Мандах сум тус тус шалгарлаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ