4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангах хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2024 онд 4 удаа зохион байгуулахаар тогтоосон. Үүний дагуу 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр зэрэг эхэллээ. Тус аймагт 151 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.