АХМАДЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
Дорнын говь нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө идэр залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн 2600 гаруй үе үеийн буянт буурлууд “Олон улсын Ахмадын баяр”-ын өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна.
Баярын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр нар хүндэтгэл үзүүлж, ахмад буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
