“ХУУЛЬЧ МАЗААЛАЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Өмгөөллийн “Легал гайд” хуулийн фирмтэй хамтран иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуульчидтай хамтран ажиллах, говийн баавгай болох мазаалайг хамгаалахад олон нийтийг уриалах зорилгоор “Хуульч Мазаалай” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр “Өглөөний уулзалт-Чөлөөт ярилцлагыг зохион байгуулж уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Хуульчдын холбооны төлөөлөл, Хууль зүйн туслалцааны төв, өмгөөлөгчдийн холбоо зэрэг хуульч, эрх зүйч нар оролцож орон нутаг дахь хамтын ажиллагааг сайжруулах, хуульчийн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, хууль хэрэглээг сайжруулах талаар санал солилцлоо. Соёмбо цогцолборт иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” “Гэрээ байгуулахад анхаарах” асуудлаар төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, ахлах ангийн сурагчид нийт 280 гаруй хүнийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Монгол Улсын Үндсэн хуулийн ойлголт”-ыг өгөх асуулт хариултын тэмцээн зохиож, ЕБ-ын сургуулийн дотуур байр, аймгийн номын санд хувь хүний хөгжлийг дэмжих ном, гарын авлагыг тус холбооноос гардуулан өглөө.
