“МОРЬТОН СОЁЛ” БЭСРЭГ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Ардын хувьсгалын 104 жилийн ой, Дорноговь аймаг байгуулагдсаны 94, говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ой болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганаар жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Адууны өдөр” болгон зарласан тухай тогтоол, 2025 оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарлах тухай аймгийн Засаг даргын 2025 оны А/01 дүгээр захирамж, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 07 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийг үндэслэн адууны соёлыг иргэдэд сурталчлан таниулах, үнэ цэнийг ойлгуулах, нүүдлийн ахуй соёл, соёлын өвийн баялаг байдлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулж хадгалах зорилгоор өнөөдрийн “Морьтон соёл” бэсрэг наадмыг зохион байгуулж байна.
Монголчуудын соёлын өвийн амин чухал хэсэг болсон морьтны соёл нь 3,000 гаруй жилийн түүхтэй. Нүүдэлчин уламжлалаас эхтэй морьтны соёл нь Монголын эдийн засгийн цөм болсон мал аж ахуйн салшгүй хэсэг билээ.
Өнөөдрийн бэсрэг наадмаар Сумын цолтой болон залуу бөхчүүдийн хүчит бөхийн барилдаан
• “Хос морьтой сайхан хос” шалгаруулах уралдаан
• “Жороо морь” шалгаруулах уралдаан
• “Могжоохон даагатай жогжоохон хүү” шалгаруулах уралдаан
• “Адууны өв соёл” боловсролын хөтөлбөрийн өртөө
• Уурга шүүрэх тэмцээн зэрэг адууны өв соёлыг сурталчлан таниулсан олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.
