БИЧИЛ УУРХАЙЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Энэ жилийн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил-Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” сарын аяны хүрээнд Аж Үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09-р анги, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран Бичил уурхайн салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Өргөн, Хатанбулаг, Айраг сумдад Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүд болон бичил уурхай явагддаг сумдын Засаг дарга нар, багийн Засаг дарга, газрын даамал, байгаль орчны мэргэжилтэн, хамаарал бүхий төрийн байгууллагуудын төлөөлөл нийт 90 гаруй хүн оролцож байна.
Сургалтаар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг танилцуулж, хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хангах багц хууль тогтоомжийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.
