“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН-2025” ДОРНОГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор 2011 оноос хойш Дорноговь аймагт 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Орон нутгийн удирдлагууд Хавдар Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээр ахлуулсан багийг хүлээн авч уулзан, ЗД-ын орлогч Г.Март цаашид хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад Дорноговь аймаг эрүүл мэндийн салбарыг бодлогоор дэмжин, хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Үзлэг, оношилгоо 2025 оны 4 сарын 14-нөөс эхлэн 5 хоногийн турш үргэлжилнэ.
Аяны хүрээнд:
Элэг цөсний нойр булчирхай-200
ЭХО-201
Хөнгөвчлөх-234
Толгой хүзүү-236
Ерөнхий мэс засал-238
Эмэгтэйчүүд-Төрөх эмнэлгийн 112
Хөх-Төрөх эмнэлгийн 109 тоотод тус тус урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ