НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЭВАРИСТЕ КОУАССИ КОМЛАН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Шадар Суурин төлөөлөгч Ян Му болон холбогдох албаны хүмүүс Дорноговь аймагт ажиллалаа.
Зочид төлөөлөгчдийг Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймаг НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:
• “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих” хөтөлбөр /2023-2024 он/
• Насан туршийн боловсрол болон гэр бүлийн боловсролын сургалтаар дамжуулан бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр /2024-2025 он/
• “Таблеттай багш” хөтөлбөр /2025 он/
• Хүний Папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаа /2025 он/
• Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП төсөл /2025 он/
Энэ үеэр Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцыг 10 өрхөд гардууллаа.
ЧИП багц нь агаарын бохирдлыг бууруулах замаар айл өрхөд нүүрсгүй халаалтын шийдлийг нэвтрүүлэх зорилготой юм.
Үүнийг хэрэгжүүлснээр: ЧИП (Cooking, Heating and Insulation Products-CHIP) багц буюу эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн систем болон ус, салхины хамгаалалттай нэмэлт бүрээсээр Монгол гэрийг дулаалснаар нүүрсээр галладаг уламжлалт зуухны хэрэглээг халж, дулаан, тухтай орчинд амьдрах, гэрийн дотор орчны агаарын чанарыг сайжруулах нөхцөл бүрдэнэ.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ