УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Улсын бүртгэлийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн аймгийн Соёмбо цогцолборын Хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Г.Мартаас төрийн болон орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг тус тус хүргэлээ.
Түүнчлэн ард иргэдийнхээ ая тухтай орчинд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аймаг, орон нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийх, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх ажлын үндэс суурь нь улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа бүртгэл, мэдээллийн ажил болон төрийн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой тул цаашид энэ асуудлаар төлөвлөлт гарган хамтарч ажиллах талаар онцоллоо.
Мөн энэ үеэр ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан зарим албан хаагчдыг аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.
