ДОРНОГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БҮХИЙ ДИЖИТАЛ РЕНТГЕН СУУРИН АППАРАТЫГ ШИНЭЭР СУУРИЛУУЛЖ, ОНОШИЛГООНЫ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, сувилагчдын төлөөллүүдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг хүлээж авч сонсон цаашид хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.
ЭМЯ болон орон нутгийн 1.6 турбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ХБНГУ-ын Seimens healtheneers брэндийн орчин үеийн шинэ загварын 128 зүслэгтэй Компьютер томографийн аппарат ашиглалтад орлоо.
Мөн Нэгдсэн эмнэлгийн гадна засварын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
