“ӨРХИЙН БОЛОН БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан хоёр ажлын хэсэг хамтран “Өрхийн болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нөөц боломж, эрх зүйн орчны шинэчлэлтийн шаардлага, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, түүний хүртээмж, зохицуулалтын асуудал, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцийн талаар ЖДҮ эрхлэгчдээс судалгаа авч, саналыг сонслоо.
Ард иргэд, бизнес эрхлэгчид, орон нутгийн төлөөлөгчид оролцсон энэхүү хэлэлцүүлэг нь өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бодлогын шинэчлэлтийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Хэлэлцүүлгийн дүнг үндэслэн холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, санал, дүгнэлтийг Аж үйлдвэрийн бодлогын байнгын хороо болон Их Хурлын даргад танилцуулахаар төлөвлөж байна.
