МОНГОЛ УЛСЫН БААТАР Д.ДАНЗАНВААНЧИГИЙН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР, 6 БААТРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан МУ-ын баатар Д.Данзанваанчигийн хөшөөт цогцолборт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга, болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд бэлтгэл чөлөөнд гарсан ахмад дайчдын төлөөлөл оролцлоо.
