АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС СУМЫН ЗАСАГ ДАРГА, АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ 2025 ОНД ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлаг, байгууллагын дарга нартай хамтран ажиллах чиглэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, Засгийн газраас эрх шилжүүлсэн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, Төрийн алба болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулж, ашиг сонирхлын зөрчилгүй, төсөв санхүүгийн зөв менежментийг хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонх болсон Монгол Ардын Намын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт суурилан орон нутгийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн улсын бодлого болон орон нутгийн хөгжлийн зорилтуудтай уялдуулан, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүс нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан уялдаатай хөгжихөөр бодлого, зорилтоо тодорхойлсон.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн улсын бодлогын үр нөлөөгөөр томоохон үйлдвэр, технологийн парк, баяжуулан, боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орж, түүнийг дагасан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжин, эдийн засгийн тогтвортой өсөлт хангагдах боломж бүрдэх юм.
