ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙ

х орны алтан босго, хөгжлийн үүд хаалга болсон Замын-Үүд сум байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр тохиож, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, энх тунх үүрд оршин тогтнохыг бэлхшээж, Дорноговь нутгийн үнэт чулуугаар урлаж, Монгол Улсын дархан хилийн Сүлдэт баганын дүрслэлээр бүтээсэн “Хүндэтгэлийн цом” гардуулав. 
 Замын-Үүдчүүддээ 30 жилийн ойн баярт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан “Батламж” хадгалуулж, 70,000,000 төгрөгийг гардууллаа.
 Замын-Үүд сумын 30 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан сум, орон нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланч, баялаг бүтээгч, иргэдийн төлөөллийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,“Өргөмжлөл”-өөр шагнав.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ