ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЖАРГАЛАН СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ

Эртний язгуур түүхт боржигин түмний уугуул голомт, ураг удмын алдар сууг хадгалсан Даланжаргалан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тохиож, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, “Дурсгалын цом” гардуулав.
Даланжаргалан сумын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан сум, орон нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланч, баялаг бүтээгч, иргэдийн төлөөллийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,“Өргөмжлөл”-өөр шагнав.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ