ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ

Олноо Өргөгдсөн Монгол улсын үед Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу, 1924 оноос Хан Хэнтий уулын аймгийн Оцол сансар уулын хошуунд анх байгуулагдаж, гал голомтоо бадраасан Иххэт сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тохиож, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, “Дурсгалын цом” гардуулав.
Иххэт сумын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан сум, орон нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланч, баялаг бүтээгч, иргэдийн төлөөллийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,“Өргөмжлөл”-өөр шагнав.
Иххэтчүүддээ 100 жилийн ойн баярт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн
Борхүүгийн Дэлгэрсайхан “Батламж” хадгалуулж, 10,000,000 төгрөгийг гардууллаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ