ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЛТАНШИРЭЭ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ

Нутгаа чимсэн үзэсгэлэн Ширийн чулуу, Сэнжит хадаараа бахархсан нуган үрс нь улс төр, урлаг соёлд улсдаа манлайлсан, аймгийн 5 удаагийн шилдэг сумаар шалгарч, хөдөлмөрч бүтээлч түмнээрээ алдаршсан Алтанширээ сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тохиож, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, “Дурсгалын цом” гардуулав.Алтанширээ сумын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан сум, орон нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланч, баялаг бүтээгч, иргэдийн төлөөллийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,“Өргөмжлөл”-өөр шагнав.
Алтанширээчүүддээ 100 жилийн ойн баярт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан “Батламж” хадгалуулж, 10,000,000 төгрөгийг гардууллаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ