ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХӨВСГӨЛ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙ

Говийн Догшин Ноён Хутагтуудын өлгий, эрдэм оюун дэлгэрч, эрдэнэс баялаг ундарсан, эртний түүхтэй, өрнүүн их хөдөлмөр, өөдрөг үзэл санаа, оюунлаг чанараараа гайхагдаж, Дорноговьчуудын нэрийн хуудас болсон Хөвсгөл сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тохиож, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, “Хүндэтгэлийн цом” гардуулав.
Хөвсгөл сумын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан сум, орон нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланч, баялаг бүтээгч, иргэдийн төлөөллийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,“Өргөмжлөл”-өөр шагнав.
Хөвсгөлчүүддээ 100 жилийн ойн баярт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан “Батламж” хадгалуулж, 10,000,000 төгрөгийг гардууллаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ