ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙ

Эзэнт гүрний үеийн өртөө замын үргэлжлэл, эрт галавын түүхийг өгүүлэх шим ертөнцийн гэрч, өргөн цэлгэр дорнын говийн өөдлөн дэвжих үүд болсон Хатанбулаг сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тохиож, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн Засаг даргын мэндчилгээг аймгийн Засаг даргын орлогч Гомбодоржийн Март уншиж сонордууллаа.
Мөн энх тунх үүрд оршин тогтнохыг бэлхшээж, Дорноговь нутгийн үнэт чулуугаар урлаж, Монгол Улсын дархан хилийн Сүлдэт баганын дүрслэлээр бүтээсэн “Хүндэтгэлийн цом” 10,000,000 төгрөг гардуулав. Хатанбулагчууддаа 100 жилийн ойн баярт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан “Батламж” хадгалуулж, 10,000,000 төгрөгийг гардууллаа.
 
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ