ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЙРАГ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙ
Аараг толгод хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг, аугаа эзэн Чингис хааны ургийн голомт, удмын галын эзэн Боржигин түмний өлгий, олон газрын хүн зоны хөдөлмөр бүтээлийн талбар болсон Айраг сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тохиож, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, энх тунх үүрд оршин тогтнохыг бэлхшээж, Дорноговь нутгийн үнэт чулуугаар урлаж, Монгол Улсын дархан хилийн Сүлдэт баганын дүрслэлээр бүтээсэн “Хүндэтгэлийн цом” гардуулав.
Айраг сумын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан сум, орон нутгийн хөгжил, цэцэглэлтийн төлөө олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланч, баялаг бүтээгч, иргэдийн төлөөллийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,“Өргөмжлөл”-өөр шагнав.
Айрагчууддаа 100 жилийн ойн баярт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан “Батламж” хадгалуулж, 10,000,000 төгрөгийг гардууллаа.
