ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨРГӨН СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ТОХИОЖ БАЙНА

Говийн малчин түмний зориг тэвчээрийг харуулан баатарлаг түүхийг бүтээж “Их говийн зоригтон” хэмээх алдар суугаараа гайхагдсан Өргөн сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, “Их говийн зоригтон”-ны 80 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тохиож, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, энх тунх үүрд оршин тогтнохыг бэлхшээж, Дорноговь нутгийн үнэт чулуугаар урлаж, Монгол Улсын дархан хилийн Сүлдэт баганын дүрслэлээр бүтээсэн “Хүндэтгэлийн цом” гардуулав.
Өргөнчүүддээ 100 жилийн ойн баярт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан “Батламж” хадгалуулж, 10,000,000 төгрөгийг гардууллаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ