ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68 дахь хуралдаанаар 2013 оноос эхлэн жил бүрийн 03 сарын 03-ны өдрийг дэлхийн өнцөг булан бүрт байгалийн ургамал, амьтныг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах мэдлэгийг дээшлүүлэхээр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон.
Энэ жилийн хувьд хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч ой, ойн төрөл зүйл, экосистемийн үйлчилгээний гол үүргийг таниулан мэдүүлэх зорилгоор "Ой ба амьжиргаа- Хүн төрөлхтөн, эх дэлхийн тогтвортой байдал” уриан дор тэмдэглэж байна.
Эх дэлхийн амьдралыг тэтэгч ой мод, зэрлэг амьтан, ургамлаа хамгаалах үйлсэд нэгдэцгээе.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ