МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН тайлан илгээхдээ холбоотой #СУРГАЛТ зохион байгууллаа.
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН тайлан илгээхдээ холбоотой #СУРГАЛТ-ыг Дорноговь аймгийн сумдуудын мал тооллогын комиссд хамрагдсан 137 албан хаагчдын хүрээнд зохион байгууллаа.
- 2021.01.01-нээс хэрэгжиж эхэлсэн "Малын тоо толгойн албан татвар"-ын тухай хуулийн 7.3-т заасны дагуу Малчин, мал бүхий иргэн тайлан гаргах үүрэгтэй. Тайланг #ebarimt аппликейшнаар хялбараар авч байгаа бөгөөд тайлан нягтлах, илгээх зааврыг мал тооллогын комиссд хамрагдсан албан хаагчидад сумдын татварын улсын байцаагчид заавар зөвлөгөө өгч ажилласан ба 2021 оны 12 сарын 07-ны өглөө ДОРНОГОВЬ АЙМАГТ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА, ХУДГИЙН 2021 ОНЫ ТООЛЛОГО НЭГЭН ЗЭРЭГ ЭХЭЛСЭН БАЙНА.
